Учебники 📚 » Презентации » Другие презентации » Монгольская литература по теме: Творчество и биография писателя Ц.Доржготов

Монгольская литература по теме: Творчество и биография писателя Ц.Доржготов

Монгольская литература по теме: Творчество и биография писателя Ц.Доржготов - Класс учебник | Академический школьный учебник скачать | Сайт школьных книг учебников uchebniki.org.ua
Смотреть онлайн
Поделиться с друзьями:
Монгольская литература по теме: Творчество и биография писателя Ц.Доржготов:
Cкачать презентацию: Монгольская литература по теме: Творчество и биография писателя Ц.Доржготов

Презентация для классов "Монгольская литература по теме: Творчество и биография писателя Ц.Доржготов" онлайн бесплатно на сайте электронных школьных презентаций uchebniki.org.ua

ЦЭНДИЙДОРЖГОТОВ

11Б ангийн сурагч Э.Тумэнбадрах

1 слайд

ЦЭНДИЙДОРЖГОТОВ

11Б ангийн сурагч Э.Тумэнбадрах

ЦЭНДИЙн ДОРЖГОТОВ нь:
Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн,        төрийн шагналт зохиолч,
2 слайд

ЦЭНДИЙн ДОРЖГОТОВ нь:
Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт зохиолч, шог зураач юм.

Уран бүтээлийн баримтлаг зарчим нь
Ухаажсан уншигчийн сэтгэлийг уярааж, ходоодыг гижигдэж, инээд
3 слайд

Уран бүтээлийн баримтлаг зарчим нь
Ухаажсан уншигчийн сэтгэлийг уярааж, ходоодыг гижигдэж, инээд нулимс хоёрыг холих дуртай. “Өрөвдөх сэтгэлээ хошин аясаар өнгөцхөөн хучаад үзгээ барь” гэж өөртөө захидаг. Инээхгүй юманд инээх дургүй учраас ухаарч инээцгээе гэж уриалдаг. Уншигч цөөрөөд зохиолч олшроод буйд харамсдаг. Би тэмцэгч биш өчүүхэн мэдрэгч нэгэн.

Уран бүтээлийн баримтлаг зарчим нь
Авьяастай байх томоотой байхаас хэцүү гэж бичсэн удаа бий. Уха
4 слайд

Уран бүтээлийн баримтлаг зарчим нь
Авьяастай байх томоотой байхаас хэцүү гэж бичсэн удаа бий. Ухаантан олшроод өрөвч сэтгэлтэн цөөрч буйд эмзэглэдэг бөгөөд энэ эмзэглэл зохиолын сэдэв болох нь бий. Амьдрал бол явж явж нулимс. Амьдрал дан инээд биш. Амьдрал нулимсаар төгсдөг. Нас өндөр боллоо. Нэг мэдэхнээ өөрийн эрхгүй энэ сэдвээр бичиж эхэлжээ. Шударга нь шударга бусыгаа дийлээсэй гэж би залбирдаг. Шударга бус нь шударгыгаа дийлэхэд шаналдаг.

Уран бүтээлийн баримтлаг зарчим нь
Энэ шаналал миний уран бүтээлийн эрэл болдог. Тэгээд ч би гол
5 слайд

Уран бүтээлийн баримтлаг зарчим нь
Энэ шаналал миний уран бүтээлийн эрэл болдог. Тэгээд ч би гол төлөв гарц хайсан шүүмжлэлт зохиол бичжээ. Би хар багаас ямар нэг юм өөд тэмүүлээд буй юм шиг амьдарсан хүн. Юунд тэгтлээ тэмүүлээ вэ гэж эдүгээ тунгаахад “Шударга нь шударга бусыг дийлдэг нийгмийг” энэ яваа насандаа нүдээрээ үзэхсэн гэж тэмүүлсэн бололтой.

ГЭР БҮЛ
Миний хань Мягмаржав Булган аймгийн Могод сумын хүн. Хойшоо сургуульд явахынхаа жил би 24
6 слайд

ГЭР БҮЛ
Миний хань Мягмаржав Булган аймгийн Могод сумын хүн. Хойшоо сургуульд явахынхаа жил би 24-тэй, энэ маань 19-тэй анх танилцаж дотносч байлаа. Оюутан байхдаа би 1967 онд гэргийгээ дагуулаад аав ээждээ очлоо. Тэр хоёр маань хүү, бэр хоёроо үзээд жигтэйхэн их баярласан. Аав ээжээ тэгж хөөрч байхыг үзээгүй. Маргааш нь аав дээл хувцсаа сольж, аль сайн морио унаад Гашууны гол өгсөөд айл хэсэхээр давхилаа. Ээж “Аав чинь манай хүү хөөрхөн охин дагуулаад ирлээ” гэж зарлахаар яваад өглөө гээд шоолж байж билээ. Өглөө эрт адуугаа цуглуулахаар морьтой давхихад өндөр ургасан ногоо өвдөг шүргээд гутал шүүдэрт шал нойтон болдогсон.

ГЭР БҮЛ
Морьтой давхисан миний мөрөөр ногооны толгойд хоносон шүүдэр гүвэгдэн унаад, хар ногоон з
7 слайд

ГЭР БҮЛ
Морьтой давхисан миний мөрөөр ногооны толгойд хоносон шүүдэр гүвэгдэн унаад, хар ногоон зураас шүүдэрт мөнгөрсөн цэлгэр тал дундуур их тод дурайж хоцорно. Ямар сайхан зун байгаав дээ. Давхиж давхиж гэр өөдөө харахад Мягаа минь миний араас харуулдсаар гадаа зогсож байна. Айлын бэр болсон томоогүй охин надгүйгээр танихгүй хүмүүсийн дунд хоцрох эвгүй л байсан биз дээ. Хань маань намайг оюутан байхад Могоддоо таван жил сургуулийн хичээлийн эрхлэгч, намын гишүүн болчихсон сүрхий л ажилтай албатай хүн байлаа. Ууган охин Оюунгэрэл маань намайг дөрөвдүгээр курст байхад төрсөн юм

Нийт хэдэн ном хэвлүүлсэн нь
Гуч гаруй ном хэвлүүлсэн байна. Түрүүчээс нь тав зургаан боть болгоо
8 слайд

Нийт хэдэн ном хэвлүүлсэн нь
Гуч гаруй ном хэвлүүлсэн байна. Түрүүчээс нь тав зургаан боть болгоод явж байна. Саяхан “Цав цагаан” хэмээх уран зохиолын өгүүллэг, дурсамж эсээ, түүхийн манан буданг сөхсөн нийтлэл бүхий шинэхэн номоо уншигчдад өргөн барилаа.

9 слайд

Шог зургаараа шагнал авсан нь
Далан хэдэн онд шог зураг дэлхий дахинд их моод болж цэцэглэсэн. Ка
10 слайд

Шог зургаараа шагнал авсан нь
Далан хэдэн онд шог зураг дэлхий дахинд их моод болж цэцэглэсэн. Канад, Итали, Турк, Болгар, Голланд зэрэг улс оронд хоёр жил тутамд болдог олон улсын хошин шог зургийн уралдаанууд болдог байсан. Шог зургийн энэ цэцэглэлтийн үед нь соёлын гавьяат зүтгэлтэн Цэвгийн Байды бид хэд үзэж тарсан байгаа юм л даа.

Шог зургаараа шагнал авсан нь
ЗХУ-ын Энхтайвны хорооны алтан медаль, Зөвлөлтийн фондын хорооны ал
11 слайд

Шог зургаараа шагнал авсан нь
ЗХУ-ын Энхтайвны хорооны алтан медаль, Зөвлөлтийн фондын хорооны алтан медаль авч байлаа. Габровын хүндэт медаль хүртсэн. Тайлбаргүй шог зураг зурахад их ухаан ордог. Миний зохиолууд шог зургаас эхтэй юм. Хүн харахад хоёр мэргэжилтэй юм шиг боловч уг чанартаа нэг л юм байхгүй юу.

12 слайд

13 слайд

Отзывы на uchebniki.org.ua "Монгольская литература по теме: Творчество и биография писателя Ц.Доржготов" (0)
Оставить отзыв
Прокомментировать
Регистрация
Вход
Авторизация