Монгольская литература по теме: Творчество и биография писателя Ш.Гаадамба
- Рубрика: Презентации / Другие презентации
- Просмотров: 82
Презентация для классов "Монгольская литература по теме: Творчество и биография писателя Ш.Гаадамба" онлайн бесплатно на сайте электронных школьных презентаций uchebniki.org.ua
Тэрээр 1924 онд 9 сарын 27 ы өдөр одоогийн Булган аймгийн Могод сумын нутаг Баавгайн эх булаг гэдэг газар малчин ард Шанжмятавын гэр бүлд наймдугаар отгон хүү болон төржээ. Найман настайдаа Балдан тайж гэх хүнээр монгол бичиг заалгаж уншиж бичих болсон байна. Есөн настай байхад нь эцэг Санжмятав нь зүрхний өвчнөөр нас барж, хоёр жилийн дараа Гаадамба Авзагын хүрээнд ламд шавь орон төвд ном заалгаж байжээ.
Намтар
1942-1952 онд МУИС суралцан дүүргэж монгол хэл уран зохиолын мэргэжилтэй болов. 50 оны эхээр ёс суртахууны сэдэвтэй хэд хэдэн өгүүллэг, ёгт үлгэр, шүлэг бичсэнээс “Элбэг дээл”, “Өвлийн хайрцаг”, “Тэрэгчийн хүү” өгүүллэгээрээ олны танил зохиолч болжээ.
1954 оноос МУИС –д уран зохиолын багшаар ажиллаж, утга зохиолын онолын сэтгэлгээний хүрээнд хийсэн эрэл хайгуулаа нэгтгэж Утга зохиолын онолын үндэс (1989) ном хэвлүүлсэн нь уран зохиолын шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэхэд үнэлж барашгүй хувь оруулсан бөгөөд ХХ зууны Монголын манлай шүүмжлэгчийн алдрыг олсон юм.
Ш.Гаадамба 1958-1961 онд ЗХУ аспирантурт сурч «Монголын нууц товчоо бол ХIII зууны монголын уран зохиолын дурсгалт бичиг мөн» хэмээх ганц сэдэвт зохиолыг орос хэлээр бичиж Хэл бичгийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалав. Энэ цагаас хойш монголын эртний уран зохиолын гайхамшигт дурсгалт бичгийг олон арван жил судалж Нууц товчооны нууцыг нээгч гэсэн хүндлэлийг олсон юм
Ш .Гаадамба нь Нууц товчооны судлалаар бичсэн эрдэм шинжилгээний өгүүллээ Нууц товчооны нууцаас (1976), Монголын нууц товчооны судлалын зарим асуудал 1990/ ном болгон эмхэтгэсэн эдгээр бүтээлээрээ Монгол улсын төрийн шагнал хүртсэн эрдэмтэн юм.
Тэрээр Нууц товчооны уг эхийг анх ямар үсэг бичгээр туурвисан бэ? Гэдэг асуудалд хариу болгож Монголын нууц товчооны уг эх анх худам /удам/ бичгээр буюу язгуур эртний жинхэнэ монгол бичгээр бичигдсэн байжээ гэсэн дүгнэлтийг гаргасан.
Монголын нууц товчооны худам бичгийн сийрүүлэг эх , тайлбар (1990) номоо бичжээ. 1992 онд уг бүтээлээрээ хэл бичгийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан юм.
Ш .Гаадамба нь эрдэмтэн , зохиолч, утга зохиолын онолч, шүүмжлэгчээс гадна Монголын нэртэй аман зохиол судлаач , сайн орчуулагч, сурган хүмүүжүүлэгч хүн байсан юм. Тэрээр Монгол ардын аман зохиолын судлалыг бие даасан тогтолцоот шинжлэх ухаан болгон хөгжүүлэх талаар их зүйл хийж , дорвитой бүтээл олныг гаргасан юм.
Ш.Гаадамба МУИС –д ажиллаж байхдаа «харьцуулсан аман зохиол» хэмээх цоо шинэ хичээлиийг бий болгож , Монголын их дээд сургуулийн сургалтанд дэлгэрүүлсэн хүн юм.
Ш.Гаадамба нь уран бүтээлч хүний сэтгэн бодох, туурвих эрх чөлөөг эрхэмлэн үздэг нэгэн байсан бөгөөд тиймээс ч 1990 оны 9 сарын 27– ны өдөр 'Монголын үндэсний чөлөөт зохиолчдын холбоо байгуулагдахад идэвхтэй оролцож энэ холбооны анхны тэргүүнээр сонгогдсон юм.
Шинэ байгууллагын ажлыг тэргүүлэн ажиллаж байгаад 1993 оны 6 сарын 5 – ны өдөр насан хутгийг олжээ.
Сургуулийн шинэ байранд орж олон зүйлсийг сурч, адал явдлаар дүүрэн байсан он жилийн тухай зохиол дээр гардаг.
Багын авдал
Зохиолд ёс заншил, сурган хүмүүжүүлэх
арга ухаан, хүндлэх ёс, монгол ахуй, зан заншил эдгээр зүйлсийг дүр дүрслэл ашиглан харуулсан бөгөөд эдгээр нь монгол аж ахуй, өв уламжлалаа ирээдүй хойчдоо заан сургах ухааруулах нэгэн арга юм.
Дүгнэлт:
Энэхүү туух нь хүүхдийн хүмүүжлийн, зан төрх, амьдралыг үзэх үзэл зэрэг нь ирээдүйн амьдралд нт маш их чухал налаатэй байдгаас гадна хүүхэд гэдэг бол цав цагаан цаас түүн дээр эцэг эх, багш юу бичих боломжтойг харуулсан. Энэхүү зохиолоороо монгол ахуйг маш ихээр тусгаж өгсөн. Монгол ардын ёс уламжлал нь хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлдгийг харж болно.
Ш.Гаадамбын хэлсэн үгнээс
Зохиолч гэдэг нь агуулга төгөлдөр амьдралтай хамгийн сайхан санаа сэтгэлтэй, хүнлэг энэрэнгүй чанартай эх оронч шударга иргэн, нийгэм улс төрийн зүтгэлтэн ард түмний хамгийн дотно зөвлөгч хань нөхөр гарамгай хөдөлмөрч хүн байх ёстой.
Амин хувиа хичээх, мэдэхгүй юмандаа мэдэмхийрэх, чадахгүй юмандаа сачийгаа мэдэхгүй санаархах энэ гурваас л тахал шиг зугтаач яваач! гэж амин зүрхнээсээ гуймаар байна.
Ертөнцийн гурав (Ардын аман зохиол Ш.Гаадамба)
(1) Ертөнцийн гурван цагаан
(2) Ертөнцийн гурван улаан
(3) Ертөнцийн гурван ногоон
(4) Ертөнцийн гурван шар
(5) Ертөнцийн гурван хөх
(6) Ертөнцийн гурван цэнхэр
(7) Ертөнцийн гурван хар
(8) Ертөнцийн гурван бөх
(9) Ертөнцийн гурван харанхуй
(10) Ертөнцийн гурван цэмцгэр
(11) Ертөнцийн гурван баян
(12) Ертөнцийн гурван хоосон
(13) Ертөнцийн гурван үнэн
(14) Ертөнцийн гурван хөөрхөн
(15) Ертөнцийн гурван сайхан
(16) Ертөнцийн гурван муухай
(17) Ертөнцийн гурван ариун
(18) Ертөнцийн гурван бах
(19) Ертөнцийн дөрвөн бардам
(20) Ертөнцийн гурван янаг
(21) Ертөнцийн гурван дүү
(22) Ертөнцийн гурван хурдан
(23) Ертөнцийн гурван ширүүн
(24) Ертөнцийн гурван догшин
(25) Ертөнцийн гурван шившиг
(26) Ертөнцийн гурван гэмшил
(27) Ертөнцийн гурван бэрх
(28) Ертөнцийн гурван жигтэйхэн
(29) Ертөнцийн гурван олдохгүй
(30) Ертөнцийн гурван хэцүү
(31) Ертөнцийн гурван хачин
(32) Ертөнцийн гурван хэврэг
(33) Ертөнцийн гурван тус
(34) Ертөнцийн гурван дутуу
(35) Ертөнцийн гурван тэнэг
(36) Ертөнцийн гурван хол
(37) Ертөнцийн гурван давхаргатай
(38) Ертөнцийн гурван болдоггүй
(39) Ертөнцийн гурван гутамшиг
(40) Ертөнцийн гурван гадна
(41) Ертөнцийн гурван хэлтгий
(42) Ертөнцийн гурван хөнгөн
(43) Ертөнцийн гурван олон
(44) Ертөнцийн гурван амардаггүй
(45) Ертөнцийн гурван байдаггүй
(46) Ертөнцийн гурван хүйтэн
(47) Ертөнцийн гурван татуу
(48) Ертөнцийн гурван эх
(49) Ертөнцийн гурван хүслэн
(50) Ертөнцийн дөрвөн шалтгаан
(51) Ертөнцийн дөрвөн зан